Онцгой байдлын ерөнхий газрын даргын болон Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан төлөвлөгөөт хяналт шалгалтын удирдамжийн хүрээнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа газрын тосны бүтээгдэхүүн хадгалдаг, борлуулдаг, импортолдог, тээвэрлэдэг аж ахуйн нэгжид хяналт шалгалтыг зохион явуулж байна.

Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах тус төлөвлөгөөт хяналт шалгалт энэ сарын 24-нийг дуустал зохион байгуулагдана.