Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний удирдамж”-ийн дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвын 3, хөдөөгийн 5 баг нийт 8 багт удирдамжийн хүрээнд ажил зохион байгууллаа.

Баталсан удирдамжийн дагуу ажлын хэсгийн ахлагчаар Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Ж.Алтангэрэл, гишүүдэд Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн захирагч, ахлах дэслэгч Г.Балжинням, ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч М.Бундхорол, салааны захирагч, ахлах дэслэгч А.Болдсайхан, дэслэгч М.Пүрэвсүрэн нар 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 04 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд явуулав. 

 

Гурав: Удирдлагын бичиг баримтын талаар:

Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Улсын их хурлын 2011 оны 22 дугаар тогтоол, Хархорин сумын цаг уурын тасгаас ирүүлсэн цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээ, мэдээлэл нь эрх зүйн үндэс болно.

Дөрөв. Хэрэгжүүлсэн ажил:

  1. Цаг агаарын мэдээг Хархорин сумын цаг уурын тасгаас өдөр бүр авч, шар усны үер, мөс цөмрөхөөс урьдчилан сэргийлэх мэдээг багийн Засаг дарга нартай хамтран иргэд, малчдад “Багц мессеж”-ээр тогтмол хүргэлээ.
  2. Багийн Засаг дарга нартай хамтран шар усны үерт өртөх магадлалтай 8 багийн 25 айлд голын эрэг болон уулын ам, бэл, гуу, жалга сувгийн ойролцоо айл өрх бууж суурьшихгүй байхыг анхааруулсан тараах материалыг өгч ажиллалаа.
  3. Хархорин сумын төвийн үерийн хамгаалалтын далан, ус зайлуулах зориулалтын байгууламжид үзлэг шалгалт зохион байгуулж, цэвэрлэгээг Хархорин АЗЗА ТӨХК-аар хийлгүүллээ.
  4. Тээврийн , малчид, иргэдэд голын мөсөн дээгүүр зорчихгүй байх анхааруулга сэрэмжлүүлгийг дараах мэдээллийн хэрэгслээр удирдамжийн хугацаанд тогтмол хүргэлээ.
  • “Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтэс” цахим хуудас
  • Хархорум телевиз
  • Манлай Тод захын узел
  • Тээврийн товчооны зарын самбар