/2020.04.07/ Улсын онцгой комиссын шуурхай штабын үйл ажиллагаанд “COVID-19 халдварын батлагдсан, сэжигтэй, эдгэрсэн, эмчлэгдэж байгаа, нас барсан, тусгаарлагдсан иргэдийн бүртгэл, тусгаарлах байрны бүртгэл, иргэдийн тусгаарлах байранд болон гэрээр ажиглалтад байх хугацааны эмнэлзүй, байршил, зөрчлийн мэдээлэл”-ийг хянах зорилготой “Коронавируст цар тахалтай тэмцэх удирдлагын систэм”-ийг нэвтрүүлэхээр аймаг орон нутгийн холбогдох албан хаагчдад цахимаар онлайн сургалт хийлээ.