Архангай аймгийн Онцгой байдлын газраас 10 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд усны гүнд эрэн хайх аврах ажиллагааны дадлага сургуулийг зохион байгууллаа.

Тус дадлага сургуулийн зорилго нь аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, албаны бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, шинэ залуу аврагчдыг сургаж дадлагажуулах юм. Сургалтанд Онцгой байдлын газрын даргын тушаалаар 12 алба хаагч хамрагдлаа.