Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 28 дугаар цэцэрлэгт гал түймэр, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр танхимын сургалт зохион байгууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоолоор тус цэцэрлэгийн барилгыг шинээр барьж ашиглалтад оруулсан ба  240 хүүхдийн хүчин чадал бүхий энэхүү цэцэрлэгийн багш ажилчидад галын аюулгүй байдал, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр танхимын сургалтыг зохион байгууллан ажилласан байна.