Онцгой байдлын газрын Ангиллын сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний дагуу Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, тэмцэх мэдлэг боловсрол олгох, обьеотын галын аюулгүй байдлыг хангах, гал түймрийн тоо, хохирол, эрсдэлийг бууруулахад аж ахуйн нэгж байгууллагын ажилчдын оролцоог нэмэгдүүлэх, албаны гал унтраах бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилгоор  Гал түймэр унраах аврах 12 дугаар ангийн 1 дүгээр салаатай хамтран Тархалтын суруулийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

Уг сургалтыг Арвайхээр сумын Ким Ир Сений нэрэмжит улсын тэргүүний 1 дүгээр цэцэрлэгийн 25 багш, ажилтан албан хаагчдад Байгууллагын галын аюулгүй байдал, гал түймэр гарах шалтгаан нөхцөл гэсэн сэдвээр 2 цагийн танхимын сургалт дадлага зохион байгуулсан.