Монгол улсын төрийн албаны ил тод байдлыг хангах, сайн засаглал, шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх, төрийн албаны процессыг дахин инжинерчилэх, төрийн албаны инновоци хөгжлийг нэмэгдүүлэх замаар төр, иргэн, хувийн хэвшил, хоорондын итгэлцлийг сайжруулах зорилгоор 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Орхон аймгийн “Уурхайчин” соёлын ордонд “Монгол улсын төрийн албаны менежментийн хөгжил” сэдэвт форум зохион байгуулагдлаа. Тус форумд Монгол улсын Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Авлигатай тэмцэх газар, зарим яамд, болон бусад аймаг нийслэл, сум дүүргийн болон Орхон аймгийн ЗДТГ, Онцгой байдлын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд, сумд Төрийн захиргааны төлөөлөл 400 орчим төрийн албан хаагч оролцлоо.

 Тус арга хэмжээний үеэр “Монгол улсын төрийн албаны хөгжил, шинэтгэл, цаашдын зорилт”, “Төрийн байгууллагад олон улсын стандарт нэвтрүүлэлт, цахим засаглал ба процессийн дахин инженерчлэл”, “Тогтвортой хөгжил ба нийгмийн засаглал”, “Төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаа” гэх мэт илтгэлүүд хэлэлцүүлэгдсэнээс гадна салбар хуралдаанууд зохион байгуулагдаж Форумын төгсгөлд нэгдсэн хуралдаан болж зөвлөмж гарган ажиллалаа.