Монгол Ви И Ти нет ТББ-ын багш малын их эмч, магистр Г.Түвшинсайхан “Мал, амьтны гоц халдварт өвчний үед аюулгүй ажиллагааг хэрхэн хангаж ажиллах тухай” танхимын сургалтыг 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 10:00 – 12:00 цагт Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн сургалтын танхимд зохион байгууллаа. Сургалтанд 51 албан хаагч хамрагдлаа.