Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүнд цахилгаан соронзон долгионы нөлөө, үүний улмаас стресээс дэпрэсс үүсэх шалтгаан сэтгэл гутрал зэргээс ангижрах, эерэг харилцааг төлөвшүүлэх, зөв амьдралын дадал зуршлыг олгох зорилгоор “Хувь хүний хөгжил, ажлын байран дээрх эерэг харилцаа” сэдвээр Нийгмийн эрүүл мэнд хүний хөгжлийн институт ТББ-тай хамтран танхимын сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд Гал түймэр унтраах, аврах 11, 26, 29 дүгээр ангийн 53 албан хаагчид хамрагдлаа.

72725546_2656197611086840_8617389934216478720_n.jpg