Онцгой байдлын газраас сумдын “Жаст ойл" шатахуун түгээх станцын эрхлэгч, түгээгч нарт аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх 4 цагийн сургалт дадлага зохион байгууллаа.  Сургалтаар шатахуун түгээх станцын галын аюулгүй байдлын ерөнхий шаардлага, өдөр тутмын үйл ажиллагааны аюулгүй байдал, анхны тусламж үзүүлэх, газар хөдлөлтийн аюул, эрсдэлийг бууруулах, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл ашиглах талаар мэдлэг олголоо. Сургалтанд 21 ажилтан хамрагдлаа.