Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 51 дүгээр ангийн алба хаагчид өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлаа хангалаа. Тус ажлын хүрээнд гал түймэр унтраах, аврах ажиллагааны зориулалтаар ашиглагдаж буй автомашинуудад ТҮ-1, ТҮ-2, ТҮ-3 үйлчилгээг хийж, багаж хэрэгсэл бүрийг нэг бүрчлэн шалгаж, техникийн засвар үйлчилгээг хийлээ.