Өвөрхангай аймгийн Бат-Өлзий болон Уянга сумдын нутагт болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, аялал амралтаар явж буй иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх, албан хаагчдын бэлтгэл бэлэн байдлыг нэмэгдүүлэх, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн "Болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах удирдамж"-т ажлын хэрэгжилтийг хангах хүрээнд  болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, ажлыг зохион байгуулж байна. Завьт эргүүлийг “Улаан цутгалан”, “Найман нуур”-ын дагуу ажилуулж байна. Мөн усанд осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлэх дадлага сургуулийг хийж, багаж зэвсэглэмжийн бэлтгэл бэлэн байдлыг шалган, сэрэмжлүүлэг самбарыг “Үүртийн тохой”, “Улаан цутгалан”, “Найман нуур” зэрэг газруудад  байрлуулан ажиллалаа.