Өвөрхангай аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг хангуулах хүрээнд Есөнзүйл сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 13-ний өдрийн А/66 тоот захирамжаар өндөруүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллалаа. Гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний сургалт дадлагыг Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч ахмад Н.Намхайнямбуугаар ахлуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг удирдан зохион байгууллаа. 2019 оны 06 дугаар сарын 13-ны 15 цагт сумын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба мэрэгжилийн ангийн бүрэлдэхүүнийг “Яаралтай цуглар ” зарлан мэдээлийн дуут дохиогоор нийт 89 мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн сумын засаг даргын тамгын газрын төв талбайд техник хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжтэйгөө цуглаж сургуулийн үйл ажиллагаанд оролцсон. 
Есөнзүйл сумын Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний жагсаалын жигдрэлт, аранзны бэлтгэл бэлэн байдлыг шалган танхимын сургалт зохион байгуулсан. Танхимын сургалтаар Гамшгаас хамгаалах тухай хууль, Гал түймэр, Гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийх, индикаторын арга зэрэг сэдвээр 23 удирдах бүрэлдэхүүн , 66 мэргэжлийн анги, 156 ард иргэд хамрагдлаа. Гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургуулийг Газар хөдлөлт, Хүчтэй цасан болон шороон шуурга, мал амьтаны гоц халдварт шүлхий өвчин гэсэн цагийн байдал, бүтээн байгуулалт гэсэн 4 үе шаттайгаар зохион байгуулсан. Гамшгаас хамгаалах команд штабын сургуульд нийт 245 хүн 10 машин техник оролцсон.