Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтэс, Хархорин сум дах сум дундын Шүүх хамтран гамшгаас хамгаалах тактикийн сургуулийг хуваар төлөвлөгөөний дагуу  2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа. сургалтанд Шүүхийн 23 ажилтан албан хаагч хамрагдаж  Шүүхийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хүрээнд байгууллагын албан хаагчид газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыгаа аврах, хор уршгийг арилгах, тухайн гамшгийг түргэн шуурхай зохион байгуулах, хохирол багатай даван туулах чадвар суулгах зорилгоор зохион байгуулсан юм. Тактикийн сургууль нь тус байгууллагын нутаг дэвсгэрт "Газар хөдлөлт болсны улмаас гал гарч байна" гэсэн цагийн байдал дээр ажиллаж, дараах сургуулийг зохион байгуулав.

1. "Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх", "Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх" сэдвүүдээр танхимын сургалт

2. Гамшиг болсон тухай түгшүүр дуугарахад өрөө, өрөөнөөсөө хэрхэн гарч ирж, яаралтай цугларах талбай дээрээ цуглаж, хэрхэн бүртгэлжүүлж, мэргэжлийн байгуулагад илтгэл өгөх

3.Нэгдүгээр давхарт Гал түймэр унтраах тархалт хийж, нурангид дарагдаж ухаан алдсан 1 албан хаагч, гар нь хугарсан 1 албан хаагчдыг тус тус галын голомтоос гарган авч, эмнэлэгт шилжүүлэх

4.Томоохон хэмжээний гал гарсан үед Онцгой байдлын хэлтэс хэрхэн унтраах ажиллагаа явуулдаг талаар дадлага

5.Аврах багажны танилцуулга, дадлага

6.Гамшиг тохиолдсон үед сум дундын Цагдаагийн хэлтэс хэрхэн хэв журам сахиулах, Нэгдсэн эмнэлэг хэрхэн анхны тусламж үзүүлэх гэсэн дарааллаар сургуулийг зохион байгуулсан. . Хамтран ажилласан сум дундын Цагдаагийн хэлтэс, Нэгдсэн эмнэлэгийн хамт олонд талархсанаа илэрхийлье.