“Хөдөлгөөн-Эрүүл мэнд” 2 сарын аяны удирдамжийг удирдлага болгон алба хаагчдын биеийн жинг зохистой хэмжээнд хүргэх, бие бялдрын шалгуур үзүүлэлтийг хангах, таргалалттай холбоотой эрүүл мэндийг хохироох өвчиллөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 9 хоногийн хугацаатай “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө” аян Гал түймэр унтраах, аврах гэрээт 58 дугаар анги бие бүрэлдэхүүний дунд зохион байгуулагдлаа. Аяны хүрээнд өглөө бүр хол, ойрын зайнд гүйх, явган аялал хийх, биеийн хүчний дасгал хөдөлгөөн болон 224 тоот дасгалыг тогтмол хийж гүйцэтгэсэн байна.

Аянд Гал түймэр унтраах, аврах ангийн нийт 50 алба хаагч хамрагдсан бөгөөд биеийн жингийн зохистой хэмжээнээс илүү байгаа алба хаагч нарын дээд тал нь 6 кг, доод тал нь 1,5 кг хассан үзүүлэлттэй гарсан, жин нэмэгдсэн алба хаагч байхгүй байгаа юм байна.

АССУСАХ МЭРГЭЖИЛТЭН, АХЛАХ ДЭСЛЭГЧ Л.БАТ-ИРЭЭДҮЙ