Аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Онцгой байдлын газрын даргын баталсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу Мал эмнэлэгийн газар, Зооноз ӨСТөвтэй хамтран 2019 оны 01 дүгээр сарын 19-өөс 01 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд ГХТББХАМэргэжилтэн-Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Г.Баярсайханаар ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэцогт суманд гамшгаас хамгаалах “Команд штаб”-ын дадлага сургуулийг зохион байгууллаа.
Уг сургалтанд сумдын Онцгой комисс, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүн, ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн нийт 60 албан хаагч томилгоожсон техник, багаж хэрэгслийг бүрэн хамруулж, сургуулийг 4 үе шаттайгаар зохион байгууллаа.