АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДЛАА

Аймгийн Засаг даргын 2018 оны А/483 дугаар захирамжаар Гамшгийн аюулаас хүн амь, эд хөрөнгө, мал амьтныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлэх, аймгийн гамшгаас хамгаалах ерөнхий төлөвлөгөөний салбар төлөвлөгөө болох газар хөдлөлт, зуд, хүний халдварт өвчин, малын гоц халдварт өвчин, хээрийн түймэртэй тэмцэх гэсэн 5 төрлөөр боловсруулалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томиллоо.
Тус бүрэлдэхүүнд Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, сургуулийн штабын дарга, дэд хурандаа Д.Мөнхбат мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө.