УХУУЛГА, СУРТАЛЧИЛГААНЫ АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд гамшгаас хамгаалах орон нутгийн алба, ерөнхий болон тусгай зориулалттай мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг Баруун-Урт сумын 1-8 дугаар багийн айл өрхүүдэд сургуульд идэвхитэй оролцохыг уриалж ухуулга сурталчилгааны ажлыг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд 2877 айл өрхийн 8721 иргэнд 3000 ширхэг гарын авлага тараан сурталчилгааг зохион байгууллаа.