Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулсны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмыг угтан тохиолдож болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг иргэд олон нийтэд чиглүүлэн зохион байгуулж байна. Дүүргийн ард иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд нэн түрүүн иргэдийн дунд үр өгөөжтэй хэлбэрээр сургалт дадлага зохион байгуулж, иргэдийн оролцоог хангах явдлыг чухалд тооцон төрөл бүрийн хэлбэрээр, тухайлбал  сургууль, цэцэрлэгийн насны  хүүхэд багачуудын амарч байгаа  зуслангуудад очиж сургалт зохион байгуулсан бөгөөд тэдгээр хүүхдүүдэд гамшиг осол гэж юу болох, урьдчилан сэргийлэх тухай мэдлэг ойлголтыг олгохын тулд  хооронд нь ярилцлага зохион байгуулж мэтгэлцээн өрнүүлэх,  нэгийгээ дагаж хийж үзүүлэх зэргээр зохион байгуулсан нь үр дүнгээ өгч байна гэж үзлээ.  Мөн түүнчлэн баяр наадмын өдрүүдэд бага насны хүүхдүүд Горхи-Тэрэлжийн бүс нутагт Туул голд олноороо орж сэлэх явдал ихсэж байгаа учраас Онцгой байдлын хэлтсээс албан хаагчдыг хуваарилан голын эрэг дагуу  газруудаар эргүүл хяналтын ажлыг улам бүр эрчимжүүлэн ажиллалаа. Мөн гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг худалдааны төв, зах, үзвэр үйлчилгээний газруудаар явуулж эхлээд байна. Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжаар  чиглүүлсэн ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөгөө батлуулан хэрэгжүүлж байна.