Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогчийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу 06 дугаар сарын 20-ны өдөр Алтай суманд, 06 дугаар сарын 23-ны өдөр Есөнбулаг суманд бичил уурхай эрхлэгчдэд “Гамшгийн тухай ерөнхий ойлголт” “Бичил уурхайн ослоос урьдчилан сэргийлэх арга”, “Эрүүл мэндийн анхны тусламж” сэдвүүдээр сургалт зохион байгуулсан.

Уг сургалтад Алтай суманд 18 иргэн, Есөнбулаг суманд Алтайн бичил уурхайчдын эв нэгдлийн холбооны 45 бичил уурхай эрхлэгч, нийт 63 бичил уурхайчид хамрагдлаа.