“ХЭН Ч ХЭЗЭЭ Ч  ХААНА Ч БЭЛЭН” буухиа тэмцээнийг Тусгай хөтөлбөрийн дагуу уралдаанд оролцогч хүүхдүүдийг 4 баг болгон хувиарлан эхний даалгавраар багтаа нэр өгөх үүрэг өгсөн. Даалгаврын дагуу Газар-1, ГТУА-22, ГТУА-54, ГТУА-55 гэсэн нэртэй 4 багт хуваагдан даалгаврыг хийж гүйцэтгэсэн. Тэмцээнд оролцогч нийт хүүхдүүд эхний даалгавраар баг багаараа “Хичээгээрэй”  өртөөн дээр очиж Онцгой байдлын албан хаагчийн заавал хийх 32 тоот дасгалыг хийж цааш гүйн “Зөв, Буруу” гэсэн бичиг бүхий асуулт хариултын өртөөн дээр очиж багийн ахлагч нар бэлтгэн байрлуулсан мэдээллийг уншиж “Зөв, Буруу” гэсэн самбар руу гүйн оноогоо авч, 3 дахь даалгаврыг “Саадтай зам” өртөөн дээр үргэлжлүүлэн багийн 2 гишүүн нүдээ боон багийн ахлагч нарын чиглүүлгээр саадтай замыг  туулж хүнсний хэрэгцээт бүтээгдэхүүнийг цуглуулж, 4 дахь даалгаврын “Утаанаас дүрвэх” өртөөн дээр ирж  багийн гишүүд бүгд даавуун түнелээр дамжин цааш гүйн 5 дахь даалгаврын “Хамтын хүч” өртөөнд ирж 2 бүтээлэг ашиглан бөмбөг дамжуулж тогтоосон цэгийг тойрч даалгаврын шүүгчид илтгэл өгч цааш гүйх эрхээ авч 6 дахь даалгавар болох “Гал унтраах” өртөөн дээр ирж тогтоосон цэгээс усан гал унтраагуураар байг онох даалгавар гүйцэтгэн бариа руу багаараа гүйж хамгийн сүүлийн хүн гараанд орсноор багийн цагийг зогсоож байр эзлүүлсэн.

Дээрх буухиа тэмцээнд:

 1-р байранд ГТУА-22-р ангийн баг

 2-р байранд Газар-1 баг

 3-р байранд ГТУА-55-р ангийн баг тамирчид шалгарч өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнуулсан. Өдөрлөгийн үйл ажиллагааны төгсгөлд ОБГ-ын дарга хурандаа Г.Батбаяр нийт хүүхэд багачуудад баяр хүргэж дурсгалын зургийг гардуулан  сурлагын амжилт хүсэж албан ёсоор хаалт хийсэн.