Хэрлэн сумын 5 дугаар сургуулийн 24 сурагчдад “Эрсдэлгүй аюулгүй орчин” сэдэвт танхимын болон дадлага, сургуулийг 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа. Уг  дадлага, сургуулиар сурагчдад “Бэлэн бай” сургалтын багц сэдвийг ашиглан гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх гамшиг осол, болзошгүй эрсдлээс  өөрийгөө болон бусдын амь насыг аврах, аюулгүй амьдрах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар анхан шатны мэдлэг олголоо.

       Сургалтын явцад  Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцуулж, сурагчдын сонирхсон асуултанд хариулж, хөдөлмөр хамгааллын хувцас өмсөх тэмцээнийг зохион байгууллаа.