ОБЕГ-ын даргын 2018 оны 01 дүгээр албан даалгавар, аймгийн Засаг даргын 2018 оны “Эргүүл шалгалт, сурталчилгааны ажил зохион байгуулах тухай” А/159 дүгээр захирамжийг хэрэгжүүлэн ОБГ болон БОАЖГ-ын даргын хамтран баталсан удирдамжийн дагуу 2018 оны 05 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Сүмбэр сумын 5,6 дугаар багт хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийж, хээрийн түймэр унтраах 5 бүлгийн 48 сайн дурын малчин иргэдтэй хээрийн түймэр унтраах дадлага хийж гарын авлага материал тараан, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийж ажиллаа. Тус ажилд ОБГ-аас 5 албан хаагч, БОАЖГ-аас 1 ажилтан ажиллав.