Аймгийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 17-ны А/115 дугаар захирамж, Онцгой байдлын газрын даргын 05 дугаар сарын 01-ний өдрийн баталсан сургалтын удирдамж, төлөвлөгөөний дагуу, ХХААГ, Улаан загалмайн хороотой хамтран 2018 оны 05 дугаар сарын 18-аас 05 дугаар сарын 25-ны өдрийн хооронд  Дэлгэр сумын Гуулин тосгонд гамшгаас хамгаалах “Иж бүрэн”, Чандмань, Цогт сумдад “Команд штаб”-ын дадлага сургууль,   Дэлгэр, Эрдэнэ, Бигэр суманд аймгийн Засаг даргын нэрэмжит бэлэн байдлын үзлэг”-ийг тус тус зохион байгууллаа. 

 Уг сургалтанд сумдын Онцгой комисс, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүн, ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн нийт 468 албан хаагч,  318 иргэн,  томилгоожсон техник, багаж хэрэгслийг бүрэн  хамруулж, сургуулийг 4 үе шаттайгаар зохион байгууллаа.