Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах,аврах 21 дүгээр анги төлөвлөгөөний дагуу тархалтын сургуулийг Зэвсэгт хүчний 148 дугаар тусгай ротын алба хаагчидтай хамтран зохион байгууллаа.

Тус байгууллагын нууц хадгалах өрөөнд гал түймэр гарсан дуудлагийн дагуу ажиллаж алба хаагчдад болзошгүй гамшиг, осол, гал түймрийн аюул​аас урьдчилан сэргийлэх, байгууллагын галын аюулгүй байдлыг хангах, гал түймрийн үед гал унтраах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах талаар су​ргалт, дадлагыг зохион байгууллаа.