Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд Онцгой байдлын газар Дархан сумын 5-р багийн Засаг дарга, нийгмийн ажилтан нартай хамтран "ХААНА ХЭЗЭЭ Ч ЮУНД Ч БЭЛЭН БАЙ" уриатайгаар Дархан сумын 5-р багийн иргэдийн дунд 2018.04.14-ний өдөр "Өрхийн бэлэн байдал" дадлага сургуулийг зохион байгууллаа. Танхимын сургалтыг “Бэлэн бай” багцаар зохион байгуулсан ба тус баг нь “Гэр хороолол”-ын айл өрхөд дийлэнх гал түймрийн хэрэг зөрчил  гараад байгаа учраас гэр хороолол төвлөрсөн Дархан сумын 7 дугаар багийн иргэдийн дунд “Өрхийн бэлэн байдал” дадлага сургалтыг багийн Засаг даргын тамгын газар болон ГТУА-22 дугаар ангийн бүрэлдэхүүнтэй  хамтран 2018 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр зохион байгууллаа.  Дадлага сургалтаар “Гэр байшингийн галын аюулгүй байдал”, “Угаарын хийн хордолт”, Гарын доорх материалаар өөртөө болон гэр бүлийнхэндээ эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, Газар хөдлөлтийн гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургалт зэрэг сэдвээр мэдлэг олгохоос гадна  иргэд өөрийн байшин гэрийн эрсдэлүүдийг бичиж хэрхэн даван туулах талаар мэдлэг мэдээллээ солилцсон нь үр дүнтэй, ач холбогдолтой ярилцлага боллоо. Дадлага сургалтанд нийт 56 өрхийн төлөөлөл оролцсон ба багийн Засаг даргын тамгын газрын зүгээс 3 төрлийн 300 ширхэг гарын авлага материалаар иргэдийг ханган ажилласан. Сургалтын дараа ОБГ-ын албаны үйл ажиллагааг сургалтанд хүрэлцэн ирсэн иргэдэд сурталчлан ажиллалаа.