Иргэдэд болзошгүй гамшгаас өөрийгөө болон бусдыг хамгаалах, тусламж дэмжлэг үзүүлэх, аюулгүй амьдрах орчныг бий болгох дадлыг хэвшүүлэх, өрхийн түвшинд гамшгийн бэлэн байдлыг хангах чадвар, хандлагыг бий болгох “Бэлэн бай” сургалтыг аймгийн “Сайн дурын бүлгэм”-тэй хамтран тус газрын офицер бүрэлдэхүүн албан байгууллага, аж ахуй нэгжүүдээр сургалтыг зохион байгуулж байна. 

Энэ удаад “Хаан банк”-ны хамт олонд "Сайн дурын бүлгэм"-ийн сургагч багш, дэслэгч Б.Батцэцэг гамшгаас хамгаалах мэдлэг, хандлага, чадварыг олгох сургалтыг зохион байгуулсан.