Дэлхийн Зөн ТОНХХ, УЗХороотой хамтран урьдчилан бэлтгэгдсэн гамшгаас хамгаалах сайн дурын идэвхтнүүдийг сургагч багшаар бэлтгэх сургалт явуулах ажлын удирдамж, төлөвлөгөө гарган хэрэгжүүлж ажиллаа.

Удирдамж төлөвлөгөөний дагуу Төв аймгийн Гамшгаас хамгаалах Сайн дурын бүлгийн 26 гишүүнд 3 дугаар сарын 29,30-ны өдрүүдэд “Бэлэн бай” сургалтын багцаар орон нутгийн “Сургагч багш” бэлтгэлээ. Энэ сургалтын явцад цаашид сургалт зохион байгуулах сургалтын төлөвлөгөө гарган, иргэдэд тараах материал, гарын авлагаар ханган ТӨВ, ТBS телевизүүдээр мэдээлэн ажиллаа.

Мөн орон нутгийн сургагч багш нарын бүлгийн чат нээж, сургагч багш нарыг идэвхижүүлэх зорилгоор зарласан Болзолт уралдааны удирдамжыг танилцуулан дахин төлөвлөгөө гарган 27 суманд хүрч ажиллах зорилт тавин ажиллаж байна.