Даланзадгад сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн дотуур байрны 2 багш 30 сурагчдад “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх” сэдвээр  сургалт зохион байгууллаа.

Сургалтаар гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн авах, анхан шатны багаж зэвсэгэмжийг хэрхэн ашиглах, өөрийгөө болон бусдад анхны тусламж үзүүлэх талаар мэдлэг олголоо.