Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны А/130 дугаар тушаалаар баталсан сургалтын хөтөлбөр, аймгийн Засаг даргын баталсан “Говьсүмбэр аймагт 2018 онд зохион байгуулах гамшгаас хамгаалах ангиллын сургалтын нэгдсэн төлөвлөгөө”, сургалт авах албан хүсэлтийн дагуу “108 ОЙЛ” ХХК-ний Говьсүмбэр аймаг дахь газрын тосны бүтээгдэхүүний агуулахын 15 ажилтанд тус газрын АССУСАХМэргэжилтэн, ГТУХБайцаагч, Эрэн хайх аврах бүлгийн аврагч нар бэлэн бай сургалтын багцыг ашиглан “Гамшгаас хамгаалах тухай болон Галын аюулгүй байдлын тухай хууль, Ойн тухай хууль”, “Гал түймэр гаргах шалтгаан, унтраах арга зүй”, “Анхны тусламж” сэдвүүдээр 3 цагийн сургалтыг явуулж гал түймэр унтраах дадлага сургуулийг хийлээ.
“АНХААР апплейкшн” –ийг гар утсандаа татаж суулгах, ашиглах заавар зөвлөмжийг өгч, гарын авлага материал тараан ажиллаа.