Ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр батлагдсан нийслэлийн Онцгой комиссын 2018 оны 01 тоот албан даалгавар, түүний хүрээнд Налайх дүүргийн Засаг даргын “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 02 тоот албан даалгавар тус тус батлагдсанаар хэрэгжилтийг хангах, зохион байгуулах чиглэлээр Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс шат шатны байгууллагууд үүрэг чиглэл, хүлээх хариуцлагыг тодорхой тусган төлөвлөгөө гарган ажиллаж байна.  Тус албан даалгаварт тусгасан ажлуудыг хэрэгжүүлэх чиглэлээр хэлтсийн даргын баталсан удирдамж төлөвлөгөөний дагуу  хуурайшилтын улиралд дүүргийн ногоон бүс бүхий газарт хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэн, зарим аж ахуйн нэгж хуулийн этгээдүүдэд холбогдох хууль тогтоомжийг сурталчилж,  сургалт зохион байгуулж байна.  Тэрэлж Ус үйлдвэрийн газраас албан хаагчиддаа гал түймэр, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт авах хүсэлтийн дагуу  “Ой хээрийн түймрээс хамгаалах, урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт сургалт зохион байгуулж ой хээрийн түймрийн хуурайшилтын аюултай болон нэн аюултай зэрэгт хүрсэн үед хүн хүч, техник хэрэгслийн дайчилгаа явуулах, унтраах ажиллагаанд оролцох арга ажиллагааны тухай, түймэр тавьсан эзэн холбогдогчид зөрчлийн тухай хуулиар хүлээлгэх хариуцлагыг хэлж өгч, үйлдвэрийн албан хаагчдаар гал унтраагуул ашиглан галыг шуурхай, зааврын дагуу унтраах ажиллагааг дадлагаар хийлгэв.  Энэхүү сургалтыг ойн бүсэд үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд тасралтгүй, үр дүнтэй зохион байгуулахыг зорьж байна.