Хаврын хуурайшилтын улирлын энэ үед Тэрэлж ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд, тодруулбал Налайх дүүргийн Засаг дарга, Горхи-тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын баталсан “Аялал жуулчлалын бүс нутаг дахь тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” сэдэвт хөтөлбөрийн дагуу явагдсан сургалтаар Онцгой байдлын хэлтсийн мэргэжилтэнгүүд гамшгаас хамгаалах тухай хууль, галын аюулгүй байдлын тухай хууль, Ойн тухай хуулийн холбогдох заалтуудыг танилцуулан сурталчилж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тухай хичээлээр илтгэл тавилаа.  Энэхүү сургалтын зорилго нь, аялал жуулчлалын гол бүс нутаг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр тэдгээр байгууллагууд хуулийн хүрээнд үүргээ хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах тухай хуулийн мэдлэгтэй байх, хууль хэрэгжүүлэхэд Онцгой байдлын хэлтсийн зүгээс мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангахад чиглэгдсэн бөгөөд аж ахуйн нэгж, хуулийн этгээд,  тэдгээрийн дарга удирдлагуудыг оролцуулан  амжилттай зохион байгууллаа.