Онцгой байдлын албаны дээд шатны байгууллагуудаас, аливаа болзошгүй гамшгийн үед ажиллах хүн, хүч хэрэгсэл, авто машин, техникийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах, албаны тасралтгүй хэвийн ажиллагааг хангах чиглэлээр хэлтэс, анги байгууллагуудад үүрэг чиглэл өгсөн. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс өнөөдөр жолооч алба хаагч нарт гал унтраах 4 тонн, 8 тонн автамашинуудаас соролт хийх, дамжуулан шахах дадлага сургалтыг зохион байгуулж, уг сургалтанд 11 жолооч албан хаагчийг хамрууллаа. Энэхүү сургалт нь ялангуяа  албанд шинэ томилогдсон жолооч нарт гал унтраах зориулалтын автомашины ус шахах, соруулах, хөөрөг ажиллуулах зарчмыг дарааллын дагуу хийлгэж сургахад анхаарч, сургалтыг Гал унтраах, аврах 28 дугаар ангийн захирагч, хошууч Н.Мөнхбат, Гал унтраах авто машины жолооч, ахлах ахлагч В.Энхтүвшин нар ахлан хариуцаж явууллаа.  Онцгой байдлын албаны бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, жолооч нарын ур чадварыг сайжруулах зорилготой явуулж буй уг сургалтыг  цаашид илүү үр дүнтэй, үе шаттайгаар зохион байгуулах юм.