Налайх дүүрэгийн Онцгой байдлын хэлтэс, Аврах-гал унтраах 28 дугаар ангийн бүрэлдэхүүн тус дүүрэгт шатахуун түгээх үйл ажиллагаа эрхэлдэг, автомашин хийгээр цэнэглэх станц, шатахуун түгээх станцуудын 95  ажилтан албан хаагчдад  гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээх гал унтраах тактикийн сургуулийг амжилттай зохион байгуулж явууллаа. Тус дүүрэгт шатахуун борлуулалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа нийт 17 станцын удирдлага, албан хаагчид болон онцгой байдлын албаны нийт бие бүрэлдэхүүний  оролцоотойгоор урьдчилан бэлтгэсэн төлөвлөлтийн дагуу явуулав.  

Тус станцуудын онцлог байдлыг судалсны үндсэн дээр шатахуун хадгалах саванд гарсан нефтийн гал түймрийг унтраах арга зүйн тактик, шаардлагатай хүн, хүч хэрэгслийг тооцож албан хаагчдын сэтгэл зүй, бие бялдар, тэсвэр хатуужлыг сайжруулан, байгууллагын ажилтан албан хаагчдын дотоод зохион байгуулалтыг илүү нягт бэхжүүлэх, галын бүлгэмүүдийн  аюул тохиолдсон үед гүйцэтгэх үүрэг, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглан гарсан гал түймрийг бага хэмжээнд нь хурдан шуурхай, богино хугацаанд шуурхай ажиллах арга ажиллагааг эзэмшүүлэн унтраалгахад зорилоо.  

Гал унтраах ажиллагааг гагцхүү гал унтраах, аврах ангийн үүрэг гэх ойлголт, хандлагыг өөрчлөх зүй ёсны шаардлагын хүрээнд анхан шатны арга хэмжээг нэн даруй авч, гал гарах аюултай бүсэд ажиллаж байгаа ажиллагсад өөрсдийн болоод бусдын амь нас, аюулгүй байдлыг хангахад суралцах мэдлэгийг танимын сургалтаар олгоход анхаарлаа.