Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн сургалтын танхимд түшиглэн, Дэлхийн зөнонгол Олон улсын байгууллага, Улаан загалмайн дунд шатны хороотой хамтран “Бэлэн бай” сургалтын багц хичээлээр болзошгүй гамшгийн үед ажиллах сайн дурын идэвхтнүүдийг сургагч багшаар бэлтгэн чадавхижуулах танхимын сургалт зохион байгуулагдлаа. Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн аюулын талаарх мэдлэгийг иргэд олон нийтэд сургагч багш нарын үе шаттай сургалтаар хүргэх, гамшгаас хамгаалах мэдлэг, чадварыг өрхийн түвшинд олгох, дүүрэгт тохиолдож болзошгүй гамшгийн эрсдэлийг бууруулах, аюулын үед өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй байдлаа хангаж сурах, мэдлэг, чадвар эзэмшүүлэх зорилгоор Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс гамшгаас хамгаалах сайн дурын идэвхтнүүдийг сонгохдоо Налайх цэргийн хүрээний анги байгууллага, Цэргийн штаб, Насан туршийн боловсролын төв, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургууль, Чандмань-Налайх болон хороодын нийгмийн ажилтнуудаас бүрдүүлсэн байна.  Сургалтыг Онцгой байдлын хэлтсийн Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахмад Т.Баярмаа, Улаан загалмайн дунд шатны хорооны арга зүйч багш, Д.Отгонбаатар нар хариуцан  “Бэлэн бай” багцаас  бүх гамшгийн төрөл зүйл хичээлүүдийг багаар ажиллуулан явууллаа. Сургалтын хэрэглэгдэхүүнд “Багшлах арга зүй”, “Аюулгүй өрх зөвлөмж” “Гамшгаас хамгаалах үндэс” /иргэдэд/ /сайн дурыханд/ зориулсан ном, “Аюулгүй ирээдүй айл өрхөөс”,  “Бэлэн бай” сургалтын материал ашиглан зохион байгууллаа.