Нэг. Зорилго

Албан хаагчдын дунд хууль эрх зүй, мэргэжлийн ур чадвар, чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэгдлээ.

Хоёр. Зохион явуулах газар

Мэдлэг сорих тэмцээнийг 2017 оны 11 дугаар сарын 17-ны өдрийн 13 цагаас 16 цагийн хооронд Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн сургалтын танхимд зохион явууллаа.

Гурав. Тэмцэнээр хийж гүйцэтгэх дасгал, үйлдэл

  1. Тэмцээнийг багуудад хууль эрх зүйн асуулт сугалан асуултын дагуу багаараа хариулт боловсруулан 1 илтгэгч гарч асуултын дагуу хариулан багтаа оноогоо авлаа. 1-р баг /Таван цагираг/ – Төрийн албаны тухай хууль, 2-р баг /Шонхор/ – Гамшгаас хамгаалах тухай хууль, 3-р баг /Орк/- Галын аюулгүй байдлын хуулийг сугалан хариуллаа.
  2. Баг бүрээс 3 хүн гарч 10 асуулттай мэргэжлийн тестийг 10 минутанд бөглөж багтаа оноо авсан.
  3. Багуудаас дуудлага хүлээн авагч нар сугалаа сугалж ОБЕГ, НОБГ, БГДОБХ-ийн болон бусад шаарлагатай утасны дугааруудыг дараалалын дагуу хариулж багтаа оноо авав.
  4. Багаас нэг хүн гэрч жагсаалын дүрмийн асуултанд хариулж багтаа оноо авлаа.
  5. Мэдлэг сорих асуултыг бүх албан хаагч нараас асуулт хариултаар асууж шалгарсан 3 албан хаагчдад байр эзлүүлсэн.

Дөрөв. Тэмцээнийг дүгнэх журам

Шүүгч нар асуултанд 90-100 хувь хариулсан гэж үзсэн тохиолдолд 5 оноо, 80-89 хувь хариулсан гэж үзсэн тохиолдолд 4 оноо, 70-79 хувь хариулсан гэж үзсэн тохиолдолд 3 оноо, 60-69 хувь гэж үзсэн тохиолдолд 2 оноо, 60-аас доош хувь хариулсан үед 0 оноо тус тус өгч дүгнэлээ.

Уг тэмцээнд тэргүүн байранд- 3-р баг / Орк/ баг, 2-р байрынд – 2-р баг/Шонхор/ 3-р байранд- 1-р баг / Таван цагираг/ тус тус байр эзлэн Өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнууллаа.

Мөн Асуулт хариултын тэмцээнд Алтан медаль- а/а Ж.Отгонбаатар, Мөнгөн медаль- а/а Т.Даваадорж, хүрэл медаль – а/а Ж.Баасанбат тус тус байр эзлэн шагнагдлаа.

Тав. Тэмцээнийг шүүх бүрэлдэхүүн

Ерөнхий шүүгч Онцгоы байдлын хэлтсийн дарга хурандд А.Батөнх, шүүгч: ГТУХАБайццагч х/ч Д.Бат-Эрдэнэ, ангийн захирагч а/д Д.Мөнхням, УСАХМэргэжилтэн д/ч О.Хатантуул нар шүүн явууллаа.