Багануур дүүргийн 1 дүгээр хорооны Тэргэл ХХК “Хүнсний дэлгүүр”-ийн урд талбайд 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тус хорооны “Сургалтын-Задгай”,” Хуцаа” хэсэгт 11:00-15:00 цагийн хооронд Гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх өдөрлөгийн арга хэмжээг дүүргийн ард иргэдийн дунд зохион явууллаа.
Өдөрлөгөөр дүүргийн нутаг дэвсгэрт 2017 онд гарсан гал түймрийн талаар болон гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх яриа танилцуулгыг чанга яригчаар мэдээллэн, “Мандал” хүнсний дэлгүүр, “Барилга дэлгүүр” худалдаа,”Гоулд-Хайрхан” хүнсний худалдаа, “Хэрлэн” авто угаалгын үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагуудад, нийтийн мэдээллийн самбар зэрэг газруудад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх санамж, зурагт хуудас 48 ширхэгийг тус тус байрлуулж, ард иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах дэвтэр ажлуулж санал хүсэлтийг хүлээн авч 2 хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэсэн.
Галын аюулаас урьдчилан сэргийлэх гарын авлага материалыг 480 иргэн, 40 хүүхдэд зурагт хуудас тарааж Сүлжээ-3 телевизээр тус өдөрлөгийн үйл ажиллагаа болон өрх гэрийн галын аюулгүй байдлыг хангаж, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулан, сэрэмжлүүлэг хүргэж ажиллаа.