2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд Нийслэлийн 378 жилийн ой, Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдрийг угтаж Гамшгаас хамгаалах мэдлэгийг нэмэгдүүлэх, болзошгүй гамшгийн үед өөрийгөө болон бусдыгаа авран хамгаалах дадал эзэмшүүлэх зорилгоор Нийслэлийн аварга шалгаруулах “Өсвөрийн Аврагч-2017” уралдаант буухиа тэмцээн зохион байгуулагдлаа.

Уралдаан тэмцээнд нийслэлийн хүрээний ерөнхий боловсролын 8 сургуулийн 80 гаруй сурагчид өрсөлдсөн бөгөөд Багануур дүүргийн ерөнхий боловсролын 125 дугаар сургуулийн ахлагх ахлагч Ё.Наранбаяр дасгалжуулагчтай У.Төрболд ахлагчтай “НҮҮРЭНТЭЙН АВРАГЧИД” баг тамирчид нийлбэр дүнгээр гуравдугаар байранд орж өргөмжлөл, хүрэл медаль, мөнгөн шагнал, үний бүхий зүйлсээр шагнагдлаа.