Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр баталсан А/59 дүгээр тушаалын хэржилтийн хүрээнд сургалт зохион байгуулсан.Зорилго.Баяр наадмын өдрүүдэд иргэдэд нийтийн хоол /Хуушуур/-аар үйлчлэх иргэд, аж ахуйн нэгжүүдийн дарга, захирал, тогооч нарт аюул, ослын талаар ойлгуулах, болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, осол тохиолдсон үед өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх, гал унтраагуур /Галын хор/-ыг ашиглаж, гарсан гал түймрийг богино хугацаанд унтраах арга эзэмшүүлхэд оршино.Хүрэх үр дүн: Сургалтанд хамрагдагсад болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, осол тохиолдсон үед өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх, гал унтраагуур /Галын хор/-ыг ашиглаж, гарсан гал түймрийг богино хугацаанд унтраах талаар мэдлэгтэй болно.