Нийслэлийн Онцгой байдлын газрын  даргын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр баталсан А/48 дугаар тушаалын хэрэгжилтийн хүрээнд болзошгүй “Газар хөдлөлт, Үер, усны аюул, Гал түймрийн тухай ойлголт, шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, өөртөө болон нөхөртөө эмнэлэгийн анхны тусламж үзүүлэх” сэдэвт сургалтыг зохион байгууллахад чиглэгдэнэ. 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах “Өнөр бүл” Хүүхдийн төвийн багш ажилчид хүүхдүүдэд “Газар хөдлөлт, Үер, усны аюул, Гал түймрийн тухай ойлголт, шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, өөртөө болон нөхөртөө эмнэлэгийн анхны тусламж үзүүлэх”  сэдвүүдээр 6 цагийн танхимын болон дадлага сургуулийг зохион байгууллаа.