Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг зохион байгуулах тухай А/309, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2017 оны А/02 дугаар тушаал, 2017 оны сургуулийн жилийн хөтөлбөр, цаг сэдвийн төлөвлөгөөний дагуу 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нийслэлийн Онцгой байдлын газрын хурлын танхимд нийслэлийн Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангиудын дуудлага хүлээн авагч, холбоочин нарын танхимын сургалт зохион байгуулагдсан бол 2017 оны 05 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд “Ой, хээрийн түймэр”-ийн үед холбоо зохион байгуулах, байршил тодорхойлох, холбоо мэдээлийг цаг алдалгүй шуурхай хүргэх хээрийн дадлага сургууль явагдаж байна.