Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны А/130 дугаар тушаалаар баталсан сургалтын хөтөлбөр, Аймгийн Засаг даргын 2017 онд баталсан “Говьсүмбэр аймагт 2017 онд зохион байгуулах гамшгаас хамгаалах ангиллын сургалтын нэгдсэн төлөвлөгөө, Онцгой байдлын газрын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2017 оны эхний хагас жид ангиллын сургалтыг нийт 76 удаа 4453 иргэнд зохион байгуулсан нь Говьсүмбэр аймгийнхаа нийт хүн амын 26,8 хувьд нь гамшгаас хамгаалах мэдлэг олгосон байна. Үүнийг ангилвал:

Гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний сургууль: 1 удаа 24 цаг 140 хүн.

Удирдах бүрэлдэхүүний сургалт: 3 удаа 14 цагийн сургалтыг 66 удирдах албан тушаалтан,

            Ажилтны: 32 удаагийн 48 цагийн сургалтыг 621 ажилтан албан хаагчдад,

            Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн: 5 удаа 38 цаг 308 томилгоот бүрэлдэхүүнд,

Оюутан, сурагчдын: 13 удаа 15 цагийн сургалтыг 979 оюутан сурагчдад.

Иргэдийн: 23 удаа 46 цаг 2339 иргэнд танхим болон дадлагын сургалтыг зохион байгууллаа.

Гамшгаас хамгаалах ангиллын сургалтыг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 18 хувиар өссөн байна.