Ерөнхий боловсролын лаборатори 5 дугаар сургуулийн бага бүлгийн 65 хүүхдэд гамшгаас хамгаалах мэдлэг олгох 2 цагийн танхимын сургалтыг зохион байгуулан явууллаа. Сургалтаар гал түймэр, газар хөдлөлтийн аюулаас урьдчидлан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгч, Онцгой байдлын албанд ажиллаж байгаа аврагч, гал сөнөөгчийн ажил, үүрэг багаж хэрэгслийг сурталчилан, “Аврагч мазайлан зөвлөмж” цуврал сэрэмжлүүлэгийн бичлэгийг үзүүлэн, газар хөдлөлтийн дохиогоор ажиллах дадлага сургуулилтыг хийж гүйцэтгэлээ.