Аймгийн Засаг даргын баталсан “Говьсүмбэр аймагт 2017 онд зохион байгуулах гамшгаас хамгаалах  ангиллын сургалтын нэгдсэн төлөвлөгөө, Онцгой байдлын газрын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу аймгийн Боловсрол, соёл, урлагийн газартай хамтран 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Ерөнхий боловсролын сургууль, МСУТ, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт “Аюулгүй сургууль” сэдэвт  сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, Гамшгаас хамгаалах тухай болон галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, “Аюулгүй сургууль” үзэл баримтлал, Сургуулийн гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах, тодотгол хийх талаар, гамшгийн тухай ойголт, ангилал, гамшгаас хамгаалах дадлага, сургууль зохион байгуулах талаар 4 цагийн танхимын сургалт хийж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо. Сургалтанд аймгийн хэмжээний 5 сургууль, 1 коллеж, 10 цэцэрлэгийн захирал, эрхлэгч хамрагдсан бөгөөд Онцгой байдлын албаны үйл ажиллагаа, автомашин, багаж хэрэгсэлтэй танилцлаа.