Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/277 дугаар тушаалаар ОБЕГ-ын дэд дарга хурандаа Г.Ариунбуянгаар ахлуулсан шалгалтын ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт 12 дугаар сарын 01-02-нд ажиллаа. Үзлэг шалгалтаар 2016 онд гамшгаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, бэлтгэл бэлэн байдал, албан хаагчдын мэргэжлийн ур, чадвар, цэрэгжилч жагсаалч байдал, гамшгаас хамгаалах сургалт, санхүү, улсын нөөцийн салбарын үйл ажиллагааны үр дүн ажлын үзүүлэлтийг шалган зааварчилж, албан хаагчдын бие бялдрын стандартыг тодорхойлов.  Мөн Батлан хамгаалах багц хуулиудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Онцгойбайдлын асуудал эрхэлсэн байгууллага Монгол төрийн цэргийн байгууллага болж буйтай холбогдуулан Онцгой байдлын газрын албан хаагчид цэргийн тангараг өргөж хос тангарагтай болсон баярт үйл явдлыг хүндэтгэлтэйгээр зохион байгууллаа.