Аймгийн Засаг даргын 01/1037 албан бичгийн дагуу Булган сумын 1, 3-р багт нээлттэй хаалганы өдрийг XI/20-нд зохион байгууллаа. Нээлттэй хаалганы өдрийг угтаж 1, 3-р багийн айл өрхүүдэд алба хаагчид гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх  үзлэг хийж  заавар зөвлөмж өгч ажиллаа. Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр 185 хүнд ухуулга сурталчилгааны материал тарааж гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар заавар, зөвлөмж өгч ажиллалаа.