Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/245 тоот тушаалаар батлагдсан "Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын төрийн тусгай албан хаагчдын хүйтний улирлын хувцасны нэгдсэн үзлэг зохион байгуулах удирдамж"-ийг хэрэгжүүлж Ховд аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 48 дугаар анги, Эрэн хайх аврах анги, Улсын нөөцийн салбар, Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 38 дугаар ангийн нийт би? бүрэлдэхүүний хүйтний улирлын хувцасны үзлэгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр тус газрын болон Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн жагсаалын талбайд зохион байгууллаа.

Тус газрын үзлэгт хамрагдвал зохих 107 албан хаагчаас 93 албан хаагч хамрагдаж 85%-ийн ирцтэй оролцсон. Хувцасны үзлэгт Онцгой байдлын газар нэгдсэн дүнгээр 99,8%-тай дүгнэгдлээ.