Дадлага сургууль зохион байгууллаа
Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын дуудлага хүлээн авагч, гамшгийн голомтонд шуурхай холбоо зохион байгуулах холбоочдод "Гамшгийн голомтонд үүргэвчийн \Qmac, Vertex1210, kodan\ станц"-уудаар холбоо зохион байгуулж ашиглах талаар онолын 1 цаг, дадлагын 5 цагийн сургалтыг 2016.10.18-ны өдөр зохион байгууллаа.
Энэхүү сургалтыг хийснээр холбоочид , цаг агаарын нөхцөл байдал, орон нутгийн онцлог,улирлын шинж чанараас хамаарч үелзэл сонгон холбоо тогтоох чадвартай болох юм.