2016 оны 09 дугаар сарын 12,13-ны өдрүүдэд Онцгой байдлын газрын даргын 2016 оны 09-р сарын 09-ний өдрийн А/35 тоот тушаалаар  Булган аймгийн Орхон сумын Хужир булан гэдэг газар  Орхон голд урсгал усны болон гүний дадлага сургуулийг Эрэн хайх,аврах салбарын алба хаагчдыг бүрэн хамруулан 2 хоногийн хугацаатай зохион явууллаа.  Тогтмол  усны гүн 4 м, өргөн 20 м, урт нь 50 м,урсгал усны гүн 2 м  усанд усчин аврагчдын дадлагыг хийхээр сонгов. Агаарын температур 20-24 хэмийн дундаж температуртай, салхигүй тогтуун өдрүүд байв. Усанд сэлэх дасгалыг аврагч нэг бүрээр 35 м газар аврах хантаазтай сэлэх, усанд аврах хантаазгүй шумбаж тэмдэгт олох дасгалуудыг хийж гүйцэтгэлээ.