Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/216 тоот тушаалаар Өндөр уулнаас эрэн, хайх аврах ажиллагааны дадлага сургууль Ховд аймгийн Онцгой байдлын газрын сургалтын төв, "Хөх сэрхийн нуруу"-нд зохион байгуулагдаж байна. Дадлага сургуульд Ховд аймгийн Онцгой байдлын газраас 3, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас 4, Увс аймгийн Онцгой байдлын газраас 3, Завхан аймгийн Онцгой байдлын газраас 2, нийт 12 албан хаагчид хамрагдлаа.

Сургуулийн нээлтэнд Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын дэд хурандаа С.Өлзийхишиг, Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Баттулга, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын дэд хурандаа С.Пүрэвсамдан, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хошууч Ш.Ган-Эрдэнэ, Монгол улсын гавьяат тамирчин, олон улсын уулын спортын мастер Т.Гүррагчаа нар оролцлоо.